Үндсэн агуулга руу шилжих
info@majorsoft.mn7000-3214
Касс · Удирдлага · Онлайн дэлгүүр · QR цэс — нэг платформ

Бизнесээ бүхэлдээ удирдах кассын систем

Amar нь кассаас цааш үргэлжилдэг: дэлгүүр, хувцас, хүнс, ресторан, киоскийн кассын аппликейшн, 40+ модультай удирдлагын панел, өөрийн онлайн дэлгүүр, ширээний QR цэс — бүгд нэг өгөгдлийн сангаас, нэг багийн дэмжлэгтэй.

салбар ашиглаж байна
1,150+салбар ашиглаж байна
бүтээгдэхүүн, шийдэл
8бүтээгдэхүүн, шийдэл
банк, төлбөрийн интеграци
9банк, төлбөрийн интеграци
Амар касс — борлуулалтын дэлгэцСхем
Кассчин: Б.Сараа · Ээлж #124Онлайн

Сагс · 4 бараа

Сүү 1л×27,000₮
Талх×12,500₮
Тос 500г×112,800₮
Чихэр 1кг×319,200₮

4820057103428

Тооцоо

Нийт41,500₮
НӨАТ 10%4,150₮
Хямдрал−1,200₮
БэлэнКартQPayХуваахБаримт хэвлэх

Интернэтгүй ч ажилланаГүйлгээ дотоод санд хадгалагдаж, холболт сэргэхэд автоматаар sync болно

Татварын, банкны болон төлбөрийн системүүдтэй бүрэн интеграци

  • E-Barimt
  • QPay
  • SocialPay
  • Голомт банк
  • Хаан банк
  • Төрийн банк
  • Худалдаа хөгжлийн банк
  • ePos
  • easyPay

Яагаад MajorSoft?

Манай онцлог

Кассын програм хаанаас ч авч болно. Дараах зургаан зүйл нь бид болон бусдын хоорондох ялгааг гаргадаг.

  • Интернэтгүй ч зогсдоггүй

    Өгөгдөл кассын компьютер дээрх дотоод санд бичигддэг. Интернэт тасрахад гүйлгээ дотоод дараалалд хадгалагдаж, холболт сэргэмэгц автоматаар sync болно. Салбарын борлуулалт интернэтээс болж зогсохгүй.

  • Касс биш — бүтэн эко-систем

    Касс, удирдлагын панел, онлайн дэлгүүр, QR цэс бүгд нэг backend-тэй. Кассад зарагдсан бараа онлайн дэлгүүрийн үлдэгдэлд тэр дороо тусна. Хоорондоо нийлүүлэхийн тулд өөр интеграц худалдах шаардлагагүй.

  • Бизнесийн төрөл бүрт тусдаа хувилбар

    Ерөнхий касс нэг загвараар бүгдэд таардаггүй. Хувцас, хүнс, ресторан, дэлгүүр тус бүрд нь тусдаа хувилбар — хэмжээ-өнгө, жинтэй бараа, технологи карт зэрэг нь «нэмэлт тохиргоо» биш, суурьдаа байна.

  • Татварын баримт автоматаар

    Борлуулалт бүрт цахим баримт (E-Barimt) системд шууд бүртгэгдэнэ. НӨАТ-тэй, сугалаатай, ААН болон хувь хүнд зориулсан баримтыг нэг кассаас. Ээлж хаахад Z-тайлан гарна.

  • Төлбөрийн бүх хэлбэр

    Бэлэн, банкны терминал, QPay, SocialPay, MonPay, бэлгийн карт, лояалти оноо — мөн бэлэн+карт хосолсон төлбөр. Хаан, Голомт, ХХБ, Төрийн банкны холболттой.

  • Монголд хөгжүүлсэн, дэргэдээ дэмжлэг

    Улаанбаатарт байрлах хөгжүүлэлт, дэмжлэгийн баг. 7000-3214 дугаараар 09:00–18:00, алсын холболтоор шуурхай. Гадаад вендорын дараалалд хүлээх шаардлагагүй.

Хэрхэн ажилладаг

Нэг өгөгдлийн сан, бүх хүрэлцэх цэг

Касс, киоск, онлайн дэлгүүр, QR цэс — дөрвөн өөр байдлаар борлуулсан ч үлдэгдэл, захиалга, тайлан нэг дороос гарна. Хоёр системийн тоо зөрөх асуудал үүсэхгүй.

Борлуулалтын цэгүүд

  • Кассын апп

    Store · Fashion · Food · Hospitality

  • Amar Kiosk

    Өөртөө үйлчлэх

  • Онлайн дэлгүүр

    өөрийн цахим дэлгүүр нээх боломжтой

  • QR цэс

    Ширээний QR захиалга

Амар нэгдсэн сервер

Нэг барааны сан · нэг үлдэгдэл · нэг захиалгын урсгал · нэг хэрэглэгчийн бүртгэл

Удирдлага ба интеграци

  • Удирдлагын панел (вэб)

    40+ модуль · тайлан · салбар, ажилтны хяналт

  • Гадаад интеграци

    eBarimt · Хаан, Голомт, ХХБ, Төрийн банк · QPay, SocialPay

  • Интернэт тасрахад: касс дотоод сандаа бичсээр байна. Холболт сэргэмэгц гүйлгээ дараалалаас автоматаар сервер руу sync болно.
  • Тусдаа DB сервер шаардахгүй: кассын өгөгдлийн сан нь програмын дотор шингэсэн — кассын компьютер дээр шууд суулгана.
  • Windows · macOS · Linux: удирдлагын панел ба онлайн дэлгүүр нь хөтчөөр ажиллана, суулгах шаардлагагүй.

Хэнд зориулсан

1,150+ салбар Амар системийг ашиглаж байна

Худалдаа, зочлох үйлчилгээ, төрөлжсөн бизнесийн онцлогт тааруулсан тохиргоо.

  • +1,000

    Хүнсний худалдаа

    Хүнсний дэлгүүр, супермаркет, бөөний болон жижиглэн худалдаа, бейкери.

  • +100

    Зочлох үйлчилгээ

    Cafe, Restaurant, Lounge, Pub, CoffeeShop, бар.

  • +50

    Төрөлжсөн үйлчилгээ

    Хувцас, boutique, Book Store, Entertainment Center, Hotel, гоо сайхан.

Хэрхэн хамтран ажиллах вэ

Дөрвөн алхамд ажиллаж эхэлнэ

Анхны суулгалт болон заавар зөвлөгөө үнэд шингэсэн — дараа нь нэмэлт төлбөр гарахгүй.

  1. 01

    Холбоо барих

    Бизнесийн төрөл, салбарын тоо, төхөөрөмжийн байдлыг тодруулж, тохирох бүтээгдэхүүнийг санал болгоно.

  2. 02

    Тохиргоо ба суулгалт

    Татварын регистр, барааны сан, кассын төхөөрөмж, хэвлэгч, barcode уншигчийг холбож тохируулна.

  3. 03

    Сургалт

    Кассчин болон менежерт зориулсан сургалт, заавар. Удирдлагын самбар хэрэглээг тусад нь.

  4. 04

    Тасралтгүй дэмжлэг

    Утас, Facebook, алсын холболтоор 09:00–18:00. Программын шинэчлэлт автоматаар татагдана.

Бизнесээ дараагийн түвшинд хүргэхэд бэлэн үү?

Одоо ашиглаж байгаа системээсээ бараа, үлдэгдлээ шилжүүлэх, татварын регистрээ холбоход бид тусална.

ЗалгахБизнесээ эхлүүлэх